Хавдарын шалтгаан – Тамхи

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Хавдарын шалтгаан – Тамхи

Анагаах ухаанд тамхи татахыг "муу зуршил" гэж тэмдэглэсэн байдаг. Хорт хавдар үүсэхэд тамхи хамгийн ихээр нөлөөлдөг ажээ. Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод. нойр булчирхай, савны хорт хавдартай болдог. Тамхинаас үүссэн хорт хавдрын шинж тэмдэг нь мөгөөрсөн хоолой, уушиг зэрэг тамхины утаанд шууд өртөж буй эд эрхтнүүдэд хамгийн тод илрэх бөгөөд тэдгээрээр дамжин бусдад нь тархдаг.

Манай орны хувьд уушигны хорт хавдраар өвчлөгсдийн 2/3 нь эрэгтэйчүүд байсан бол одоо эмэгтэйчүүд дийлэнх болсон аж. Гэтэл сүүлийн жилүүдэд өсвөр насныханы  тамхины хэрэглээ эрс нэмэгджээ. Энэ талаар баримт дурдвал

Өсвөр үеийнхний тамхины хэрэглээ

Тамхи татдаг сурагчдын тоо 15 наснаас эхлэн эрс нэмэгдэж, 17 настай сурагчдын 16.9 хувь, 18 насныхны 19 хувь буюу бараг таван хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг байна. 17-18 насанд тамхи татагчдын хүрээ нэмэгдэж 41.5-41.7 хувь болон өсдөг ажээ.

Өсвөр үеийнхний тамхины хэрэглээний давтамж, хувиар

http://moh.mn/icons/ecblank.gif

Бүгд

Сурагчид

Залуучууд

Бүгд

100

100

100

Тамхи татдаггүй

91.3

93.3

73.7

Тамхи татдаг

8.7

6.7

26.3

Үүнээс: давтамжаар

http://moh.mn/icons/ecblank.gif

http://moh.mn/icons/ecblank.gif

http://moh.mn/icons/ecblank.gif

Өдөр бүр

45.5

40.0

58.0

7 хоногт цөөхөн
өдрөөр

24.4

22.9

28.0

7 хоногт 1 удаа

30.1

37.1

14.0

 Судалгааны дүнгээр сурагчдын 71.6 хувь, залуучуудын 23.8 хувь нь “тамхи татдаг хүн зүрх судасны өвчтэй болдог” гэж боддог байхад мөн сурагчдын 4.1 хувь, 62.2 хувь нь “тамхи татдаг хүн зүрх судасны өвчтэй болохгүй” гэж боддог байна. Мөн судалгаанд хамрагдсан сурагчдын 89 хувь, залуучуудын дөнгөж 26 хувь нь “тамхи татдаг хүний хажууд байхад уушгинд муу нөлөөтэй” гэж боддог байна.

 Хавдрын шинжилгээг доорхи эмнэлгүүдэд өгч болно

 Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт:

 -Хавдрын маркерийн шинжилгээ /элэг, бүдүүн гэдэс, нойр булчирхай, ходоод, түрүү булчирхай /эр/, өндгөвч/эм/

 -Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ.

-Хөхний рентген шинжилгээ

-Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ хийдэг.

/Клиникийн нэгдүгээр эмнэлгийн баруун талд /

 Эмэгтэйчүүдийн Деффодил клиникт:

 -Пап тест буюу эсийн шинжилгээ хийдэг.

/Байрлал Клиникийн 3-р эмнэлгийн баруун талд, хашаан дотор/

Эмэгтэйчүүдийн "Оби" эмнэлэгт:

-Пап тест буюу эсийн шинжилгээ хийдэг. /ХСҮТ-ийн хашаан дотор/

"Аванте" оношлогооны төвд:

 -Ходоодны дуран, MPI хийдэг, / ХСҮТ-ийн хашаан дотор/ "

 Нераму" төв

-Хорт хавдрын маркерууд хийдэг. /ХСҮТ-ийн хашаан дотор байрладаг/.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж