МАН-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

МАН-аас мэдээлэл хийлээ

Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцад хэсгийн хороодод ажилласан ажиглагч нараараа дамжуулан авсан мэдээллийг танилцуулсан юм.

Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр Дундговь аймагт 23 суудлаас 14-т нь Монгол Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн Говь-Алтай аймагт 21-ээс 17, Өвөрхангай аймагт 28-аас 18, Сэлэнгэ аймагт 21-ээс 15, Дархан-Уул аймагт 21-ээс 13, Завхан аймагт 29-өөс 13, Говьсүмбэр аймагт найман суудлаас тавд нь, Дорнод аймагт 23-аас 13-т нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Бусад аймгуудын тухайд дүн эцэслэгдэн гараагүй байна гэлээ.

Харин нийслэлийн дүүргүүдэд ирц хангалтгүй байсныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлэв. МАН-ын ажиглагчдын ирүүлсэн мэдээллээр нийслэлийн Багануур дүүрэгт 25 суудлаас 13-т МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан, мөн Багахангай, Налайх дүүрэгт тус нам ялсан гэлээ. Түүнчлэн МАН-аас нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт дөрвөн мандат аваад байна. Харин Чингэлтэй дүүргийн тухай сонгогчдын ирц бүрдээгүй, бусад дүүргүүдийн мэдээлэл ирээгүй байна гэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж