Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр Орхон аймгийн төвд 19 суудлаас 11-ийг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант сумдад тус намынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ.
Өмнөговь аймгийн төвд 22 суудлаас 16-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон байна.
Баянхонгор аймгийн төвд 28-15, харин сумын тухайд 20 сумаас 11-т нь АН ялалт байгуулжээ.
Булган аймгийн төвд 21-ээс 12-т АН ялсан бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж олонхи болсон байна.
Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймгийн төвд 19-өөс 16-д нь, Баян-Өлгий аймгийн төвд 21-ээс 16-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялжээ.
Төв аймгийн төвд 32-оос 15-д нь Ардчилсан нам ялсан бол Сэлэнгэ аймгийн найман сумаас зургаад нь тус намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ.
Дорнод аймгийн тухайд 14 сумын гурвынх нь мэдээлэл ирсэн бөгөөд мэдээлэл ирсэн гурван сумд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Бусад 11 сумаас мэдээлэл хараахан ирж амжаагүй байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн сумдаас долоод нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байгаа бол Өмнөговь аймгийн 11 суманд мөн тус намаас нэр дэвшигчид ялалт байгуулсныг дуулгалаа.