
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуультай зэрэгцэн өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт УИХ-ын 22 дугаар тойргийн нэг мандат дээр дахин санал хураалт явуулсан байгаа. Уг мандат дээр МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдсөн. Сонгогчдын анхаарлыг татаж буй эл санал хураалтын ирцийн талаар Баянзүрх дүүргийн тойргийн хорооны даргаас лавласан ч “Албан ёсны дүн гарсны дараа мэдээлэл өгнө” гэсэн тайлбар хэллээ. Хэдийгээр орон нутгийн сонгуулийн ирц, үр дүнгийн талаарх албан бус мэдээллүүд ирж байгаа ч бид СЕХ болон Тойргийн хороод, намуудын албан ёсны мэдээллийг хүргэхээр хүлээж байна.
Б.МАРАЛ