Лондонгийн “Челси” түүхэндээ анх удаа Европын топ төвшний өрсөлдөөнд аваргалж, Аваргуудын лигийн цом өргөхөд Дрогба нэгээхэн хэсэг нь байж, багийнхаа төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж чадсан.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу Дрогба ирэх оны нэгдүгээр сарын 1-нд нээгдэх өвлийн солилцоо хүртэл өөр багт тоглох боломжгүй юм. Гэхдээ өмнө нь FIFA-гаас Дэвид Бэкхэм, Тьерри Анри, Лэндон Донован нарын тоглогчдод бусад лигүүдийн наймааны цонх нээгдэхээс өмнө хэрэв тухайн улсынх нь лиг хаагдсан бол зээлээр өөр багт тоглох эрх олгож байсан. Тиймээс Дрогбагийн хүсэлтийг хүлээн авах магадлал өндөр гэж болно. Гэхдээ FIFA-гаас зөвшөөрөл олгож, Дрогба хуучин багтайгаа түр хугацааны гэрээ байгуулсан ч ирэх сарын 5-нд Аваргуудын лигийн хүрээнд “Норшелланн”-ы эсрэг хийх тоглолтод оролцох боломжгүй юм байна.
Дашрамд дуулгахад, Дидье Дрогба Кот д’Ивуарын шигшээ багийг ахалж, ирэх нэгдүгээр сарын 19-нд Өмнөд Африкт эхлэх Африкийн цомын тэмцээнд оролцох юм.