Сүүлийн сонгогчдыг машинаар зөөв

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Сүүлийн сонгогчдыг машинаар зөөв

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын ирц тааруу байсан юм. Тиймээс 21.00-21.50 цаг хүртэл саналаа өгөөгүй сонгогчдыг гэрээс нь машинаар хэсэг руу зөөн санал өгүүлж байв. Тус дүүргийн 28, 29, 30 дугаар хэсгийн гадаа сонгуулийн цаг дуусч, хаалгаа барихад 10 гаруй иргэн саналаа өгнө хэмээн зогсч байлаа. Ийнхүү цалгар назгай нь дэндсэн сонгогчид цагтаа саналаа өгч амжилгүй хоцров.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж