Уушигны хавдар тамхинаас үүдэлтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Уушигны хавдар тамхинаас үүдэлтэй

Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Гэхдээ хорт хавдрын эмчилгээний үр дүн нь өвчин ямар үе шатандаа байгаагаас шалтгаалдаг гэдгийг эмч нар сануулж байна.

 Эрт оношлуулбал эдгэрэх магадлал өндөр байдаг гэдгийг эмч нар онцолж байна. Хавдар судлалын үндэсний төвд хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж хангалттай байдаг юм байна. Харин ганц тулгарч байгаа асуудал бол өвчний явцыг тодруулвал хамгийн хүнд үедээ орсон хавдрын өвчлөл хурдацтай тархаж байгааг нарийн тогтоох боломжгүй байгаа аж. Хавдартай нь тогтоогдсон иргэндээ үнэгүй эмчилгээ хийдэг юм байна. Манай иргэд амь нас нь аюултай болсон үедээ эмнэлэгт хандаж байгааг анхааруулж, жилдээ нэг удаа хавдарын шинжилгээ өгч байхыг эмч нар зөвлөж байна. Монгол Улсад амгийн түгээмэл байгаа хавдар, түүнийг хэрхэн эмчилж байгаа болон яаж урьдчилан сэргийлж болох талаар бид цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа бид улаан хоолой, уушгины хав­дарын талаар мэдээлэл хүргэж байна.

Манай орны хувьд улаан хоо­лой­н хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 11.4 хувь, 2006 онд 11.3 хувь, 2007 онд 10.3 хувь, 2008 онд 11.6 хувь, 2009 онд 10.9 хувьтай байна. Харин уушигний хорт хавдараар өвчлөгсөд 2005 онд 11.2 хувь, 2006 онд 10.8 хувь, 2007 онд 9.8 хувь, 2008 онд 13.5 хувь, 2009 онд 12.1 хувь болон аөсч байгаа аж. Насны хувьд эрс залуужиж байгаа гэдгийг эмч, мэргэжилтэнүүд хэлж байна.

Дэлхий дээр жил бүр сая сая хүмүүс хорт хавдрын уршгаар амьдралыг орхидог ч энэ өвчний нэг гол шалтгааныг олсон юм. Энэ бол бидний сайн мэдэх-Тамхи.  
Анагаах ухаанд тамхи татах­ыг “муу зуршил” гэж тэмдэглэсэн байдаг ба хорт хавдар үүсэхэд хамгийн ихээр нөлөөлдөг ажээ. Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод. нойр булчирхай, савны хорт хавдрыг “бэлэглэдэг” байна. Тамхи татахад хүний амны хөндий эхэлж гэмтэн, судаснууд нарийсч,  цус өтгөрсөнөөс эрхтэн системүүдэд өөрчлөлт ордог байна. 

Уушигны хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна

Хавдар судлалын үндэсний төвийн уушиг, дортын их эмч н.Оюунцэцэгтэй уулзаж уушгины хавдарын өвчлөл ямар байгаа талаар тодрууллаа.

-Уушигний хорт хавдараар өвчлөгсөд хэр их байгаа вэ? Үүний шалтгааныг тайлбарлаач?

-Уушигний хорт хавдар  сүүлийн үед ихсэж байгаад  сэтгэл эмзэглэх болсон . Үүнд агаарын бохирдол нөлөөлж байгаа ч хамгийн их нөлөөлдөг нь тамхи. Манай эмнэлэгт уушигний хавдраар өвчилж ирэгсэд 100 хувь архаг тамхичид байна.. Сүүлийн жилүүдэд уушигний хавдраар өвчлөгсөд залуужиж,19-25 насны залуус ирэх болсон. Бүгд л тамхи татдаг юм байна. Тийм болохоор дэлгүүрт бага насны хүүхдүүдэд тамхи худалдаалдаг асуудлыг хуулиараа хориглох хэрэгтэй. Худалдагч нар ихэвчлэн аавыг нь, ээжийг нь, ахыг нь танидаг гэж худал хэлж байхтай таарсан. Энь нэг талаар тухайн хүний худалдаа хийж буй орлого боловч ирээдүйнхээ өмнө буюу хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээж буй хэрэг юм. Тамхи зарах хуультай болж, хяналттай, бас үнэтэй байвал өсвөр насныхан тамхинд дурлах нь багасна гэж бодож байна.
 
Зарим албан байгууллагууд хөдөлмөрийн нөхцөл, ажилт­ны ажиллах нөхцлйиг хан­гах­гүй байна. 100 айлын барил­гын материалын цэг дээр ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй, амьсгалын хамгаалалт маскгүй хүмүүс ажиллаж байна. Уушигний хорт хавраар өвчлөгсдийн нилээдгүй хувийг гадаа ажилладаг болон барилгын салбарын ажилтан албан хаагчид эзэлж байгааг онцолмоор байна. Учир нь цементний тоос уушгинд нэвтрэн чулууждаг. Энэ нь аажимдаа хот хавдрыг үүсгэдэг.
 
-Уушигны хорт хавдараас урьдчилан сэргийлж, иргэдэд анхааруулах зүйл юу вэ?
-Агаарын бохирдлоос үүдэн уушиг хордож байгаа үед өвчлөхгүй яахав гэж  боддог.  Гэтэл тамхичин гэр бүлд амьдарч байгаа хүмүүс идэвхигүй, дам тамхидалтад өртөж байгаа нь хайртай хүмүүсээ хордуулж, далдуур өвчлүүлж байгаа хэрэг. Тиймээс гэртээ тамхи татдаггүй байх, албан байгууллагууд тамхи татдаг өрөөтэй болох  хэрэгтэй. Саяхнаас зарим ресторан, зоогийн газарт тамхитай өрөө, тамхигүй өрөө гэж зааглах болсон байна лээ.

Хүмүүс ихэвчлэн тамхийг ОО-ийн өрөөнд орж их татдаг. Энэ бол маш буруу үйлдэл. Учир нь тамхины утаан дахь найрлаганд 450 гаруй хавдар үүсгэгч бодис байдаг. Энэ нь шээсний хүчилтэй нэгдсэнээр хавдар үүсгэх нөлөө нь илүү ихэсдэг. Ингэж тамхины утаатай исэлдсэн  хорт бодисыг өөрөө үнэрлэж, дараагийнх нь хүн орж, үнэртсэнээр хорт хавдартай болох магадлал илүү өсдөг гэдгийг  мэдэхэд илүүдэхгүй болов уу.

-Хүмүүс уушигний  өвчнөөр өвчилсөн даруйдаа эмнэлэгт хандаж чаддаг уу?

-Уушигний хавдраар өвчлөгсөд ихэвчлэн 3-4 дүгээр шатандаа орсон үедээ  л эмнэ­лэг­т ханддаг. Маш цөөхөн тохиол­долд  албан байгууллагууд  зохион байгуулалтай урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдаа хам­­­руулах үед л эрт илрүүлж чаддаг. Зарим тохиолдолд гэр бүлээс маань хавдартай хүн байсан гэж урьчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, оношлуулж, эмчлүүлдэг. Тэдгээр хүмүүс тодор­хой хугацааны дараа дахин шинжилгээ хийлгэж хяналтанд байдаг.

-III-IV үе буюу сүүлийн шатанд орсон өвчтөнүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Энэ тохиолдолд өвчтөнд туяа хими эмчилгээ хийдэг ч эцсийн шатанд орсон бол хэцүү. Хожуу оношлогдож байгаа болохоор эмчилгээ сайн авч чаддаггүй. Нас богинотой байна л гэсэн үг дээ.

-Тамхинаас гарснаар хорт хавдраас сэргийлж чадах уу? Уушиг хэдий хугацаанд төлждөг вэ?

-Хэрвээ тамхийг хаяж чадвал хорт хавдраас 90 хувь сэргийлж чадна. Хүмүүс ихэвчлэн тамхинаас гарах гэж байгаа, багасгаж байж гарахгүй бол чадахгүй нь гэдэг. Хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол шууд гар. Удаж болохгүй. Харин уушиг төлжих нь тухайн хүний дархлаанаас шууд хамааралтай. Гэхдээ олон жил тамхи татсан хүмүүс уушигний архаг бронхиттой, гуурсан хоолойн багтраатай, болсон байдаг тул эмчилгээг тууштай хийлгэх хэрэгтэй. Хамгийн гол нь манайхан тамхи татахаар ганц уушиг л хордоно гэж боддог. Тав, арван жил тамхи татлаа зүгээр л байна гэдэг. Энэ бол маш буруу ойлголт бөгөөд тийм биш маш олон эрхтэн давхар  гэмтдэг. Амны салст, шүлсний булчирхай, залгиур, улаан хоолой, уушиг зүрх хөх арьс, эрэгтэй эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн зэрэгт хавдар үүсгэдэг.

П.НАРАНДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж