Орхонд саналаа өгсөн сонгогчийн ирц 49.9 хувьд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Орхонд саналаа өгсөн сонгогчийн ирц 49.9 хувьд хүрлээ

Орхон аймгийн хэмжээнд 20.00 цагийн байдлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 33248 сонгогч оролцож, саналаа өгчээ. Ингэснээр тус тойргийн хувьд сонгуулийн насны 66560 сонгогчоос 49.9 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураалт хуульд заасны дагуу 07.00 цагаас эхэлсэн, нийт 38 хэсгийн хороотой, энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй гэж Орхон аймгийн Сонгуулийн тойргийн хорооны дарга мэдэгдлээ. Дашрамд сануулахад, 21 аймгаас гурав аймагт 16.00 цагийн байдлаар гаргасан мэдээгээр 30 гаруй хувьтай явсны нэг нь Орхон аймаг тооцогдож байсан юм. Одоо санал хураалт дуусах хүртэл 1 цаг гаруйн хугацаа үлдээд байна, тиймээс тус аймагт сонгогчдын ирц 50 хувьд хүрэх нь тодорхой боллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж