Орон нутгийн сонгуулийн санал авах хугацаа дуусахад хоёрхон цаг үлдлээ. Сонгогчдын ирц тухайн тойрог, хэсэгтээ 50+1 хувьд хүрч байж сонгууль хүчин төгөлдөр болох ёстой. Гэвч сонгогчдын ирц зарим хэсэг, тойрогт тааруу байгаа гэсэн мэдээлэл ирсээр байна. Тиймээс сонгогчид үлдсэн хоёрхон цагт хичээл зүтгэл гаргаж ирцээ бүрдүүлэх шаардлагатай боллоо. Ялангуяа нийслэлд ирцийн байдал тааруу байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл анхаарууллаа. Тиймээс үлдсэн хугацаанд иргэд амжиж саналаа өгөх хэрэгтэй боллоо.
Нийслэлчүүд сонгуулийн хэсгээ олоход төвөгтэй байгаа бол 1950 дугаарын утсаар ярих, эсвэл Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас руу орж хэсгийн хороогоо тодруулах боломжтой. Зарим твитерчид парламентад суудалтай болон сонгуульд өрсөлдөж буй эвсэл, намуудын дарга нарын зүгээс сонгогчдод уриалга гаргаж сонгуульд идэвхтэй оролцуулахыг шаардаж байна. Ингэхэд буруудах зүйлгүй.
Д.ОЮУН