“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулна

Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн арванхоёрдугаар сарын 09-ний өдөр тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхэлжээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвхи чармайлт голлох үүрэгтэй. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнууд амлалтаа өгч болох юм байна.  

“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аянд төрийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд уг дэвтрийг өөрийн байгууллагдаа аялуулахыг хүсвэл АТГ-ын 70112434 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж