Йемений нийслэл Санаа хотын “Санаа” олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо цэргийн тээвэрлэлтийн “Антонов” онгоц газардах гэж байгаад осолджээ. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 10 хүн нас барсан байна. Йемений албаныханы мэдээлж буйгаар “Антонов” онгоц техникийн гэмтэл гарсны улмаас Хасаба хотын ойролцоох орхигдсон захын хоосон зайд ослын буулт хийх гэж байгаад ийн осолджээ. Энэхүү онгоц унаж осолдсон газар, түргэн тусламжийн багийнхан болон гал сөнөөгчид, цагдаа гээд маш олон тооны хүн цугларсан байна. Йеменд үүнээс өмнө өнгөрсөн жилийн аравдугаар сард мөн цэргийн онгоц газардах гэж байгаад осолдож, есөн хүн амь үрэгдсэн байна.
Б.АНХТУЯА