Израиль тав хоногт 44 сая кибер довтолгоог няцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Израиль тав хоногт 44 сая кибер довтолгоог няцаажээ

"Бүх кибер довтолгооныг нэгээс бусдыг нь няцааж чадлаа. Тусгай сайтад хийсэн довтолгооны улмаас уг сайт зургаа, долоон минут ажиллаагүй” гэж Израилийн Сангийн сайд Юваль Штайниц ням гаригт мэдэгдсэн байна.

Израилийн эрх баригчид сөргөлдөөний эхний тав хоногийн дотор Засгийн газрын сайтуудад хийсэн 44 сая кибер довтолгооныг няцааж чадлаа гэж Израилийн Засгийн газрын эх сурвалжаас авсан мэдээний дагуу Ливаны “Daily Star” сонин бичсэн байна.
Израиль арваннэгдүгээр сарын 14-нөөс Газын зурваст “Үүлэн багана” нэртэй ажиллагааг явуулан исламын дайчид ба тэдний дэд бүтцэд зайнаас цохилт өгч байгаа. Цаашид Газад хуурай замын ажиллагаа хийх магадлал өндөр байгаа.

"Бүх кибер довтолгооныг нэгээс бусдыг нь няцааж чадлаа. Тусгай сайтад хийсэн довтолгооны улмаас уг сайд зургаа, долоон минут ажиллаагүй” гэж Израилийн Сангийн сайд Юваль Штайниц ням гаригт мэдэгдсэн билээ.

Хэвлэлийн мэдээгээр, өнгөрсөн бямба гаригт Anonymous гэх хакерийн бүлэг Израилийн 700 орчим вэб-сайтад нэвтрэн эвдэлсэн гэж мэдээлсэн. Үүнд Израилийн нэг том банкны сайт оржээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж