Сүхбаатар, Баянзүрхэд сонгогчдын идэвхи сул байна

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Сүхбаатар, Баянзүрхэд сонгогчдын идэвхи сул байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 27 дугаар хэсгийн хороонд 07.00-15.00 цаг хүртэлх хугацаанд 629 сонгогч саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчдоос 29.8 хувь нь л саналаа өгсөн гэж хэлж болох аж. Сонгогчдын ирц тааруу байгааг тус хэсгийн хорооны дарга “Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх болохоор иргэд тайван байх шиг байна. Ер нь бол өмнөх орон нутгийн сонгуультай харьцуулахад иргэдийн оролцоо сул. Гэхдээ бүр муу гэж хэлэх нь бас учир дутагдалтай” гэлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар хэсгийн хороонд дээрх цагт 476 сонгогч саналаа өгчээ. Нийт 2162 сонгогч бүртгэгдсэнээс дээрх тооны иргэд саналаа өгсөн нь ирцийг 22 хувьд хүргэж байгаа юм. Баянзүрх дүүргийн сонгогчдын хувьд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоос гадна УИХ-ын дахин сонгууль болж байгаа. Тиймээс саналаа өгсөн сонгогчдын ирц 50 хувьд хүрэх шаардлагатайн зэрэгцээ нэр дэвшигчид нь сонгогчдын 28-иас дээш хувийн санал авах ёстой.

Тус хэсгийн хорооны даргын тайлбараар бол автомат машин гацах, цахилгаан тасрах зэрэг хүндрэл гараагүй, харин дөрвөн саналын хуудас хүчингүй болсон.  Энэ нь сонгогч саналын хуудсыг буруу тэмдэглэснээс болж гарсан зөрчил юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж