Одоогоос 19 сарын өмнө АНУ-ын тусгай албаныхны хөнөөсөн зартай алан хядагч Осама Бин Ладены тухай “Zero Dark Thirty” хэмээх кино ирэх арванхоёрдугаар сарын 19-нд АНУ-ын кино театруудаар гарах гэнэ. Бодит явдлаас сэдэвлэн энэхүү киног найруулагч Кэтрин Бигелоу олон сарын судалгаа, эрэл хайгуулын дүнд бүтээжээ. Киноны зохиолыг The Hurt Locker киноны зохиолоор Оскарын шагналын эзэн болсон Марк Боал бичиж, гол дүрд нь Жессика Честейн тоглосон байна. Зохиолч, найруулагч хоёр уг адал явдалт триллер киноны зураг авалт бүрийг судалж, алан хядагчийн бүгэж байсан байранд тэр өдөр яг юу болсныг харуулахыг зорьсон аж.
Зураг авалтыг Бин Ладеныг олж устгасан Пакистаны Абботтобадад биш Йорданд авчээ. Кино зохиолыг бичсэн Марк Боалын хэлснээр киноны бүх дүр бодит хүмүүс бөгөөд ганц ч зохиомол дүр байхгүй гэнэ. Гэвч кино шүүмжлэгчдийн үзэж ч амжаагүй байгаа энэ бүтээл эхний зураг авалтаас эхлэн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Тэр бүү хэл киноны уран бүтээлчдийг нууцын зэрэглэлтэй энэ хэргийг олонд дэлгэж дэлгэцийн бүтээл болгох зөвшөөрөл авсан эсэхийг олон хүн асууж байсан гэнэ.

Н.ЭНХТУЯА