Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Nicki Minaj-ийн өөрчлөлт

Рэппер Nicki Minaj "Freedom" цомогтоо зориулан бүтээсэн шинэ клиптээ өөрийгөө Есүстэй харьцуулжээ. Гоо сайхны талаарх орчин үеийн ойлголтыг эвдэгч хэмээн өөрийгөө тунхагладаг энэ дуучин ширүүн ууртай төрх, этгээд зан ааш гаргадгаараа нэртэй нэгэн.

Харин шинэ клиптээ тэрбээр өөрийгөө огт өөр талаас харуулж чадсан гэнэ. Сахилгагүй, этгээд зантай рэппер дуугаа библийн номлол уншиж байгаа мэт өнгөөр дуулжээ. Ингэснээр тэр өөрийгөө Есүстэй харьцуулсан рэпперүүдийн нэг болж байгаа юм. Түүнээс өмнө рэппер Kanye: "Есүсийг хүмүүс мөрдөж, мөшгиж тамлаж байсан шиг хэвлэлийнхэн намайг одоо тэгж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж