Өвөрхангай аймагт Орон нутгийн сонгуулийн санал хураалтын явцад автомат машинтай холбоотой зарим асуудал гарсан байна. Баруунбаян- Улаан сумын Таац багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер гацаж шатжээ. Иймээс шуурхай арга хэмжээ авч, аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машин шинээр авч тухайн багт хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн үйл ажиллагааг саатуулахгүй тулд түр зуур хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлсэн байна.
Уянга сумын Жаргалант багт санал тоолох машин асаагүй гэсэн асуудал гарчээ. Тус хэсгийн технологийн даамал өглөө 09.00 цагийн үед нөөц машин авч ажиллагаагүй машиныг сольсон байна.
Д.ОЮУН