Монголбанк 20 сая ам.доллар худалдав

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Монголбанк 20 сая ам.доллар худалдав

Монголбанкнаас долоо хоног болгоны мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Мягмар гаригийн ээлжит худалдаа буюу өчигдрийн худалдаагаар Монголбанк 20.0 сая ам.долларыг 1395.05 төгрөгийн хаалтын ханшаар, 40.0 сая юанийг 223.80 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав. Дуудлага худалдааны Монголбанкны ам.доллар худалдан авах ханш 1395.05 төгрөг байв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж