
Ажил албатай холбоотой мэдээллийг зөвхөн албаны компьютер дээр бичиж хадгалж байх саналыг хуулийн төсөлд тусгах юм байна. iPad дээр бичсэн мэдээллүүд алдагдаж, ОХУ-ын төрийн аюулгүй байдалд нөлөөлж байна гэсэн утгаар ийнхүү Оросын Төрийн Дум дээр асуудал босч ирэх гэж байна. Харин Монгол Улсын хувьд УИХ-ын гишүүдэд өмнөх парламентын үед албан ёсоор iPad тараан өгч албан хэрэгцээнд ашиглуулж байгаа билээ.
Д.ОЮУН