Гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

“Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ард түмний эмнэлэг болгоё” хөдөлгөөнийхөн Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Н.Мягмарыг олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөөд байсан. Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хуралдаж, хөдөлгөөнийхний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, хотын төвд шинээр барьж байгаа байрыг нь ХЗЯ болон УЕПГ-ын оффис болгох шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчид “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнийхөнтэй хамтран Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгөөд байсан юм. Тэд Хууль зүйн сайд холбогдох хуулиудыг зөрчин ийм шийдвэр гаргасан гэсэн бол Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмарыг олон нийтэд ташаа мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгожээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж