“People” галзуу фэнүүдээс эмээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

“People” галзуу фэнүүдээс эмээжээ

“People” сэтгүүл Холливудын жүжигчин Чаннин Татумыг 2012 оны хамгийн сайхан залуу хэмээн нэрлэснээс болж Нью Йорк дахь редакцийнхаа  байрны харуул хамгаалалтыг чангатгахаас аргагүйд хүрчээ.  Учир нь Холливудын царайлаг жүжигчин Райан Гослины галзуу шүтэн бишрэгчид түүнийг энэ алдрын титмийг хүртэх ёстой байсан хэмээн хилэгнэжээ.

"Magic Mike","Foxcatcher" киноны дүрээр хэдийн өөрийн шүтэн бишрэгчидтэй болсон 32 настай Чаннин Татум “People” сэтгүүлээс явуулсан оны хамгийн сайхан залууг нэрлэх санал асуулгад тэргүүлсэн аж. Чаннин Татум өнгөрсөн жилийн аварга жүжигчин Брэдли Купер, хоёр удаагийн аварга Холливудын жүжигчин Брэд  Питт, Жорж Клуни нарыг хол хаясан гэнэ.

Харин Чаннин Татум өөрийг нь оны хамгийн сайхан залуугаар нэрлэснийг мэдээд гайхаж байсан бол эхнэр нь бүр ч итгээгүй аж. Харин “People”  сэтгүүлд түүний зураг нийтлэгдсэний дараа итгэж, нөхрөө ийн дуудах болсон гэнэ.

Чаннин Татумд "Magic Mike," киноны дүр нь их амжилт авчирсан бөгөөд шөнийн клубт муугүй тайчигч бүжигчин байсан ур чадвараа ингэж гаргасан гэдэг. Харин киног дэлгэцнээ гарсны дараа бүжгийн хамтлагийн нөхөд нь түүнийг бүжгийн хөдөлгөөнийг нь кинонд ашигласан гэж хэл ам гаргасан билээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж