Газын зурвасын исламын Засгийн газрын өргөө балгас болж, ХАМАС-ын цэргийн чухал удирдагчийг хүндэтгэлтэйгээр нутаглуулав. ХАМАС болон тэдний холбоотнуудын агуулахад цөөхөн пуужин үлдээд байна. Израиль Газын зурвас дахь зэвсэгт исламистуудад хүчтэй цохилт өгсөн ч эвлэрэлд шахахаар хүчтэй биш байв.
Сөргөлдөөн хяналтаа алдан үүнийг дараа нь зогсооход бэрхтэй болох аюул өдрөөс өдөрт өсч байна. Газын зурваст 11 хүнтэй гэр бүл бөмбөгдөлтөд өртөн амиа алдсаны дараа өшөө авна гэсэн уриалга улам бүр дуулдах боллоо. Хэрэв Израильд хийсэн пуужингийн цохилт ийм хохирол дагуулсан бол хариу нь ямар байх нь ойлгомжтой, хуурай замын ажиллагааг ч эхлүүлж магадгүй байсан биз.
Харин одоо Газад ХАМАС-ыг устгах ажиллагааг Израиль хяналтдаа барьж чадсан бололтой. Дөрвөн жилийн өмнөх “Цутгамал тугалаг” ажиллагаа нь хуурай замын нэвтрэлтээр ХАМАС-ыг бүрэн устгах боломжгүй гэдгийг харуулсан билээ. Тэр үед Израиль цэргээ хоёр долоо хоногийн дараа зурвасаас гаргасан юм. Одоо буун дуу зогссоны дараа ХАМАС хэрхэн сулрав. Тэдний өрсөлдөгчид болох “Исламын жихад” болон салафист бүлгийнхэн тэр сул орон зайг хэрхэн эзэлж байгаа нь харагдах ёстой.
Израилийн талд болж бүтэмгүй мэт санагдах авч зөвхөн ХАМАС л эрт орой хэзээ нэгэн цагт дуусах хүчирхийллийг зогсоох бодит баталгаа нь болж чадна гэж герман сонин өгүүлээд эс тэгвээс Израилийн өмнөд нутгийн ойролцоо шинэ Сомали үүснэ гэжээ.