Орон даяар 07.00 цагаас эхэлсэн Орон нутгийн төлөөллөө сонгох санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн ирцийн мэдээллээр 12.00 цагийн байдлаар орон даяар ирц 15,17 хувьтай байгаа аж. Увс аймаг ирц хамгийн бага буюу 12 хувьтай байгааг СЕХ-ны дарга онцоллоо. Гэвч аймгуудад болзошгүй зардлын мөнгө /Нийт 180 сая төгрөг/ хуваарилсан байгаа учир иргэдийн санал өгөх бололцоогоор ханган, сонгуульд идэвхитэй оролцоход анхаарч ажиллахыг СЕХ сануулсан байна. Тус хороо бүх тойргийн хороодод албан бичиг хүргүүлээд байгаа бөгөөд тус албан бичигт “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим аймагт цас орсон, зам даваа хаагдах тохиолдлоос сэргийлж, цас цэвэрлэх, хаагдсан зам давааг нээх машин, тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэсэн байгаа. Тиймээс өөрсдийн бололцоог ашиглан сонгуулийн ирцийг сайжруулах шаардлагатай” гэдгийг онцолжээ.
СЕХ дараагийн мэдээллийг 17.00 цагт өгнө гэлээ.
Ш.Чимэг