Израиль гал зогсоохоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Израиль гал зогсоохоо хойшлуулав

Израиль ба Палестины ХАМАС хөдөлгөөний хооронд энхийн гэрээнд Каир хотноо гарын үсэг зурахаар арваннэгдүгээр сарын 20-нд төлөвлөсөн байсныг хойшлуулсан тухай “Agence France-Presse” мэдээлэв.           
        

Израилийн цэрэг. Фото AFP

Израиль Каирт бэлтгэсэн эвлэрлийн төлөвлөгөөг албан ёсоор дэмжсэн зөвшөөрлөө хэлээгүй учраас  эвлэрэх тухай асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.

Израилийн удирдлагын хүрээнд ХАМАС-тай “идэвхтэй яриа хэлцэл” явуулж байгааг эх сурвалж агентлагт мэдээлсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэр хэзээ гарахыг  эх сурвалж хэлж чадахгүй байгаа ажээ. Гал зогсоох хэлэлцээрийн заалтуудаар Израиль тохиролцоход бэлэн биш байна гэж "Гаарец" сонины сурвалжлагч бичсэн байна. 

Мөн тэр өдөр Израилийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Марк Регев мэдэгдэхдээ, сөргөлдөгч талуудын  тохиролцоог биелүүлэхэд олон улсын баталгаа хэрэгтэй гэв. Ганцхан Египетийн баталгаа хангалтгүй гэж тэрээр өгүүлсэн байна. Израиль эвлэрэх асуудлыг авч үзэхэд бэлэн, гэхдээ өөрийгөө хамгаалах бүхий л арга хэмжээг авна гэж Марк Регев хэлжээ.

ХАМАС өөрийн ээлжид хэрэв тохиролцоо хийж чадахгүй бол “хэрэг явдлын бүхий л хувилбарт бэлэн байна” гэж мэдэгдэв. Арваннэгдүгээр сарын 20-нд гэрээнд гарын үсэг зурах байсан ч орой нь France 24 телевизийн сурвалжлагч эмэгтэй өөрийн твиттерт  хэлэлцээр хийгчид “ажлаа зогсоогоод лаван хоол идэцгээж байна” гэж мэдээлсэн байлаа. Египетийн зуучилж байгаа хэлэлцээрийн дагуу хоёр тал галаа бүрэн зогсоож, ба Израиль Газын зурвасын бүслэлтээ зогсоох ёстой аж.

ХАМАС, Израилийн сөргөлдөөн долоо хоног гаруй үргэлжилж байгаа ба энэ үеэр Газын 130 гаруй хүн үрэгджээ. Израилийн талаас сүүлийн хоногт палестины пуужингийн дэлбэрэлтэд нэг энгийн иргэн, нэг цэрэг амиа алдсан. Хамгийн сүүлд Газад Израилийн талын мэдээлэгч гэж сэжиглэгдсэн зургаан хүнийг хамасчууд цаазалсан байна. Тэдний нэгийн цогцсыг “туршуул” гэсэн хаягтайгаар гудамжаар мотоциклээр чирэн нийтэд үзүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж