ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болов

Өнөөдөр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) 57 дахь оролцогч орноор нэгдэн орж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болов.

ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2012 оны 11 дүгээр сарын 8-20-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулсны дүнд гишүүн орнуудын санал нэгтэйгээр манай улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байна.

2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вена хотноо хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж