Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Монголбанк, Зам, тээврийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах (TLF)” дэд хөтөлбөрийн талаарх Зөвлөлдөх уулзалт өчигдөр болов.

Улирал тутам зохион байгуулах энэхүү зөвлөлдөх уулзалтанд Монголбанкнаас “Гадаад худалдааны тээвэр, логистикийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт судалгааны гол үр дүн, Зам, тээврийн яамнаас TLF дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар тус тус танилцуулж, дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хамтран хэрхэн дүгнэж байх асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн уулзалтанд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудаас гадна дэд хөтөлбөрийн гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, тээвэр зуучийн компаниуд болон логистик, хүнс, барилгын материал импортлогчдын холбоодын төлөөлөл болсон 12 хүн оролцжээ.

Эх сурвалж: mongolbank.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж