АНУ, Их Британийн ЭСЯ-дын байрлалд дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

АНУ, Их Британийн ЭСЯ-дын байрлалд дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл дэх АНУ, Их Британийн дипломат төлөөлөгчийн газар, НАТО-гийн нэгдсэн хүчний штаб байрладаг дүүрэгт өнөө өглөө орон нутгийн цагаар 08.20 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болжээ.

Цагдаагийн ажилтнууд чухам ямар объект дэлбэрэлтийн жинхэнэ бай байсныг хэлэх боломжгүй байна гэжээ. Дэлбэрэлт болсон газарт наад зах нь хоёр хүн амь үрэгдэж төдий тооны хүн шархадсан талаар Кабул хотын цагдаагийн төлөөлөгч Хишматулла Станакзай мэдээлсэн байна. Кабул хотын хамгийн өндөр харуул хамгаалалттай хэсэгт амиа золиослогч хэрхэн нэвтэрсэн нь тодорхой бус байгаа ажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж