Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн болж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн болон албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид сонгуулийн санал хураах өдөр  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах,улсын онц чухал объектын харуул хамгаалалтанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийслэл, аймаг, сум орон нутгийн  санал авах байранд цагдаагийн З645 алба хаагч хэв журам сахиулж, аюулгүй байдлыг хамгаалж байгаа ажээ.

Мөн санал авах байрны орчим гудамж, талбайд цагдаагийн  машинтай болон явган эргүүл хяналт тавин нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бие бүрэлдэхүүнд сонгуулийн хуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн  тухай мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх  ажилтан  бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж