ОХУ-ын “Союз” хөлөг Казахстанд газардлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын “Союз” хөлөг Казахстанд газардлаа

ОХУ-ын “Союз TMA-05M” сансрын хөлөг өнгөрсөн даваа гаригт Казахстан улсад амжилттай газарджээ. Тус сансрын хөлгөөр олон улсын сансрын станцад 126 өдөр үүрэг гүйцэтгэн ажилласан Оросын сансрын нисэгч Юрий Маленченко, Америкийн сансрын нисэгч Сунита Уильямс, Японы сансрын нисэгч Акихико Хосидэ нар эх дэлхийдээ эргэн ирсэн байна. “Союз TMA-05M” сансрын хөлөг Москвагийн цагаар өнгөрөгч даваа гаригийн өглөө 02:23 цагаас олон улсын сансрын станцаас салж, 05:53 минутанд Казахстаны Аркалык хотоос 85 км-ийн зайнд зүүн хойд хэсгийн нутагт газарджээ. Сансрын хөлгийг газардах үед тухайн газар дээр аврах багийнхан ажилласан байна.
 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж