Өмнөд Солонгосын дуучин “PSY”-ийн дуулсан “Gangnam style” дуу “Youtube” сайтад дээд амжилт тогтоосноор Геннисийн номонд бичигдэн, дэлхийг шуугиулж байгаа билээ. Үүний хажуугаар түүний дууны клипийг дэлхийн олон орны хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дуурайлган бүтээж, “Youtube” сайтад байршуулсаар байгаа юм. Эдний дундаас “Youtube” сайтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нартай төстэй дүр төрх бүхий жүжигчид Обама стайлыг бүтээж, олны анхаарлыг нилээдгүй татаад байна. Энэхүү клипийг Мич Бишоп гэгч найруулсан бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтайн дүрийг түүнтэй нэлээд төстэй Калифорнийн урлагийн институтыг төгссөн Далила Али Ража гэх жүжигчин бүсгүй аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дүрийг Америкийн жүжигчин, модель, зохиолч Регги Браун бүтээжээ.
Б.АНХТУЯА