Өнөөдөр аль банк ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр аль банк ажиллах вэ?

Орон нутгийн сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан арилжааны банкны ихэнх салбарууд өнөөдөр амрах юм байна. Хуваарийн дагуу ажиллаж байгаа зарим банкны салбаруудын хаяг, цагийн хуваарийг танилцуулъя. 

Голомт банк:

  • Хуучнаар “Солонго” рестораны хажууд байрлах “Солонго” салбар 24 цагаар ажиллана.
  • Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн “Ард” салбар.
  • Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах “120 мянгат” салбар.
  •  Сонгинохайрхан дүүрэг буюу Нэгдүгээр хороололд байрлах “Бармон” ХХК-ийн байран дахь “Саппоро” салбар.
  • УИХ-ийн таван давхарт байрлах салбар.
  • Баянзүрх дүүрэгт 15 хороолол “Баянцээл” ХХК-ийн худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах “Сансар” салбарууд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.

Капитал банк:

  • Баянгол дүүрэг, III хороололд Энэбишийн өргөн чөлөөнд байрлах Тооцооны 992 төв.
  • Чингэлтэй дүүрэг III хороо Энхтайваны гудамж 21 дүгээр байранд байрлах Тооцооны 903 төв тус тус 08.00-22.00 цаг хүртэл ажиллана.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж