Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.00 цагт  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 45 дугаар хэсгийн хороонд хүрэлцэн очиж, саналаа өглөө. Тус хэсгийн хороонд сонгуулийн насны 1638 иргэн бүртгэгджээ. Хэсгийн хорооны даргын мэдээллээр 07.00-11.00 цаг хүртэл 134 сонгогч саналаа өгсөн байлаа. Сонгуульд 40-өөс дээш насныхан идэвхитэй оролцож байгааг Хэсгийн хорооныхон онцлов.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгогч түмэндээ хандаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалаад, шинэчлэлт өөрчлөлтийг орон даяар хийхэд энэ удаагийн сонгууль чухал үүрэг гүйцэтгэх болохыг онцлон сануулсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж