Израйль Палестины сэтгүүлчдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Израйль Палестины сэтгүүлчдийг хөнөөжээ

Израйлийн армийн байлдааны онгоц Газын зурвас дахь Хамас бүлэглэлтэй тэмцэх ажиллагааныхаа үеэр Дейр аль-Балах хотод байсан Палестины аль-Акса телевизийн автомашин руу агаараас цохилт хийж, гурван сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн байна. Хохирсон сэтгүүлчдийн хоёр нь тус телевизэд зураглаачаар ажилладаг байсан аж. Израйлийн талаас сэтгүүлчдийн  сууж явсан автомашиныг зэвсэгт бүлэглэлийн дайчдын автомашин хэмээн андуурч, гал нээсэн бололтой. Үүний дараа өдөр нь мөн Израйлийн байлдааны онгоц Францын мэдээллийн “Agence France Presse” агентлагийн барилгад халдсан ба азаар сэтгүүлчид гэмтэж бэртээгүй байна.  Израйлийн арми Газын зурваст долоо дахь өдрөө Хамас бүлэглэлийн дайчидтай тэмцэхийн тулд агаараас цохилт хийх ажиллагаа явуулж байгаа юм. Израйль болон Палестинын зэвсэгт бүлэглэлийн хоорондох тулаан жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд тэдний хоорондох тулалдааны хөлд гэм зэмгүй олон хүн амь үрэгдээд байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж