Баянзүрх дүүрэгт ирц тааруу байна

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт ирц тааруу байна

Орон нутгийн сонгуультай зэрэгцэн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн нэг мандат дээр санал хураалт болж буй нийслэлийн Баянзүрх дүүрэгт сонгогчдын ирц тааруу байгаа аж. Тус дүүргийн 41 дүгээр хэсэг дээр гэхэд санал авч эхэлсэн өглөөний 07.00 цагаас 10.00 цаг хүртэлх хугацаанд 100 гаруй сонгогч сонгуульд оролцсон нь Монгол Улсын хамгийн олон хун амтай засаг захиргааны нэгж болох тус дүүргийн хувьд тааруу үзүүлэлт юм.

Мөн сонгогчид аль хэсэгт саналаа өгөхөө мэдэхгуй будилах тохиолдол нэлээд гарч байгаа аж. Иймд орон нутгийн сонгууль болон УИХ-ын нэг мандат дээр санал хураалт болж байгаа Баянзүрх дүүргийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг сонгуулийн байгууллагууд уриалж байна .

Д .ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж