Цахим үнэмлэхийг 18.00 цаг хүртэл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг 18.00 цаг хүртэл олгоно

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг иргэд иргэний шинэ цахим үнэмлэхээр өгч байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний цахим үнэмлэхний хэвлэлт 99.2 хувь, олголт 98 орчим хувьтай байгааг албаны хүмүүс хэллээ. Өмнө нь цахим үнэмлэхийг орон нутгийн сонгуулийн өдөр тараахгүй гэсэн мэдээлэл өгч байсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийн сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, сонгох эрхийг хүндэтгэх үүднээс цахим үнэмлэхийг орон нугийн сонгуулдийн өдөр буюу өнөөдөр 18.00 цаг хүртэл тараахыг үүрэг болгосон байна. Тиймээс өнөөдрийн 18.00 цаг хүртэл нийслэл, аймаг, сум дүүрэг, хороодоор дамжуулан иргэний цахим үнэмлэхээ авч, санал өгөх эрхээ эдлэхийг иргэд, сонгогчдод уриалж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж