СХД-т дараалан осол гарч, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

СХД-т дараалан осол гарч, хоёр хүн нас барлаа

Орон даяар Орон нутгийн сонгууль болж буй энэ өдрийн өглөө нийслэлд хоёр ч осол гарч, хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал боллоо.
Өглөөний 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 21 дүгээр хорооллоос Троллейбусны депо руу уруудах замд “Сутайн буянт” компанийн том оврын автобусны жолооч осол гарган, 50 гаруй насны явган зорчигчийн аминд хүрсэн бол 09.00 цагийн үед мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Таван шарын автобусны буудлын хажууд “Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч хүчтэй ухрахдаа 50 орчим насны эмэгтэйг дайрчээ. Автобусанд дайруулсан эмэгтэй газар дээрээ нас барсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн ажилчид осол болсон газруудыг хамгаалалтад авч, хэргийг шалгаж байна.  

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж