Хатан хаан хуримынхаа ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Хатан хаан хуримынхаа ойг тэмдэглэв

Их Британийн хатан хаан II Элизабет буюу Элизабет Александра Мэри 1947 онд Эдинбургийн Гүн, хунтайж Филиптэй Вестминстерийн сүмд сүр жавхлантайгаар хуримлаж байжээ. Тэд ханилаад өдгөө 65 жилийн нүүр үзэж буй бөгөөд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй болсон байна. Их Британийн хатан хаан II Элизабет, Эдинбургийн Гүн, хунтайж Филип нар өнгөрөгч даваа гаригт буюу 20-ны өдөр хуримын 65 жилийнхээ ойг  үр хүүхэд, ач зээ болон хааны удмынхны хамтаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдөр хатан хаан цасан цагаан өнгийн хувцсаар гоёсон байсан бол Гүн Филип ёслолын хувцсаар гангарсан байна.

Б.Анхтуяа 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж