Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэд анх удаа цахим үнэмлэхээр саналаа өгөх энэ удаагийн сонгуульд 1 сая 862 мянга гаруй иргэн оролцож, санал өгөх учиртай. Иргэн бүр идэвхитэй оролцож, нутгийн удирдлагаа сонгох энэ удаагийн сонгуульд төрийн түшээд ач холбогдол өгөн оролцож байна. Тэдний нэг болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Багануур дүүрэгт очиж, орон нутгийн сонгуулийн саналаа өгөх аж. Тэрбээр Улаанбаатар хотод оршин суудаг ч Багануур дүүргийн харьяат хэвээрээ байгаа тул нэлээд алсхан явж саналаа өгөх нь.
Г.ДАРЬ