Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өглөөний 10.00 цагт Сүхбаатар дүүргийн VI хорооны байр буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд байрлах хэсэгт очиж саналаа өгөх бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өглөөний 10 цагт ерөнхий боловсролын 45 дугаар сургууль буюу олны нэрлэж заншсанаар Брау хаусын хойд талд байрлах хэсэгт очиж саналаа өгөх юм. Харин Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа БЗД-ийн 15-р хорооны санал авах байранд 11:00 цагт, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн 12-р хороо, 81-р сургуулийн санал авах байранд 12:00 цагт, Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн санал авах байранд 10 цагт очин саналаа өгнө.