Зул сараар таблетын борлуулалт нэмэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Зул сараар таблетын борлуулалт нэмэгдэх үү?

Зул сарын баяр дөхөж байгаатай холбоотой дэлхийн зах зээл дээр таблетын борлуулалт нэмэгдэх хандлагатай байгааг шинжээчид онцолж байна. Тиймээс хэрэглэгчдийн хамгийн их сонирхдог мини iPad, Kindle болон бусад жижиг таблетуудын хүчин чадал, үнийн харьцуулсан дүнг танилцуулж байна.

-Apple-ийн Wi-Fi-тай, 16GB багтаамжтай мини iPad 329 ам.доллар, 32GB хувилбар нь 429 ам.доллар, 64GB 529 ам.долларын үнэтэй байна. Мини iPad нь 7.9 инчийн дэлгэцтэй, 308 грамм жинтэй. Түүнчлэн арван цагийн турш цэнэгээ бүрэн барих чадалтай, 5MP камертай аж.

-Харин Amazon компанийн Kindle таблет 16GB багтаамжтай хувилбар нь 199 ам.доллар, 32GB нь 249 ам.доллар юм байна. Уг таблет нь долоон инчийн дэлгэцтэй, 394 грамм, 11 цагийн турш цэнэгээ бүрэн барих чадалтай гэнэ.

-Barnes & Noble-ийн Nook HD таблетын хувьд 8GB багтаамжтай  нь199 ам.доллар, 16GB нь 229 ам.доллар бөгөөд 312 грамм жинтэй, камергүй, арван цагийн турш цэнэгээ бүрэн барих чадалтай  гэнэ.

-Google-ийн Nexus 7 таблет 16GB багтаамжтай нь 199 ам доллар, 32GB нь 350 ам.доллар, долоон инчийн дэлгэцтэй, Google-ийн андройд системтэй, 1.2 мега пикселийн камертай юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж