
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАТ/ маргааш хэвлэлийн баг хурал зарлажээ. Хэвлэлийн хурлын үеэр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд танхимаас хийж байгаа дүгнэлт, Монголбанк, мөнгөний бодлого, инфляци, цалин нэмэх талаар болон Таван толгойн болон Монгол 999+ консорциумын талаар баримталж буй байр суурийн талаар мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн тус танхимын даргатай холбоотойгоор сүүлийн үед гарч байгаа мэдээлэл, гүтгэлэг, үүнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлийн талаар МҮХАҮТанхимын дарга С.Дэмбэрэл дэлгэрэнгүй мэдээлэл хийх ажээ. Мөн үеэр Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй төрөл бүрийн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр, лизингээр өгөх тухай хамтын ажиллагааны санамж бичигт МҮХАҮТанхим ХААН банк, Хас банктай хамтран гарын үсэг зурах юм. Хэвлэлийн хурлын хөтөлбөрт багтсан бас нэгэн сонирхолтой зүйл нь МҮХАҮТанхимын Экспортыг дэмжин хөгжүүлэх хэлтэс ба Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само Институт”-ээс явуулах “Яргуй идсэн ямааны мах” бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга юм байна.
Д.Цээнэ