гэгчийг шүүх хурал өнөөдөр Налайх дүүргийн шүүх танхимд болж, түүнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноолоо. Өглөө 11.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал 11 цаг гаруй үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн хэдэн хормын өмнө шийдвэрээ гаргасан байна.
2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, улмаар банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгаад, нөхрийг нь буудан хөнөөсөн тэрбээр мөрдөн байцаалтын явцад "Их хэмжээний өрөө дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан" хэмээн хийсэн хэргээ хүлээгээд байсан юм. Банкны захирлын нөхрийг буудан хөнөөж, мөн банкаар үйлчлүүлж байсан хүнийг гэмтээсэн, дээр нь банкнаас гараад зугтах замдаа таксины жолоочийг айлган сүрдүүлж, барьцаалсан түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.7,
91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар
тус тус буруутгаж, ийнхүү цаазын ял оноосон байна.