хандан, Хөвсгөл аймагт нэр дэвшигчидтэй холбоотой маргаантай асуудал гарсан тул тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн товыг хавар хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн албан тоот явуулжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдоос тодрууллаа.
-Ц.Даваасүрэн гишүүний хандсан асуудлаар тодруулах гэсэн юм. Ерөнхийлөгч ямар хариу өгсөн бэ?
-Гишүүний хүсэлтэд Ерөнхийлөгч хариултаа өгсөн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч "Одоо байгаа сонгуулийн хуулиа чанд мөрдөх ёстой. Сонгууль хойшлуулах асуудлыг би шийдвэрлэдэггүй. Асуудлыг зохих байгууллагад нь хандаж тавих ёстой. Сонгууль хуулийн дагуу болох нь чухал" гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа.
-Ерөнхийлөгч маргааш хэдэн цагаас саналаа өгөх вэ?
-Ерөнхийлөгч маргааш 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын
хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн
хороонд очиж, саналаа өгнө. Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч нийт иргэд, сонгогчдодоо хандан орон нутгийн удирдлага сонгох сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсныг уламжилья.
Б.МАРАЛ