![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2012/11/84b00fc205fc95fd/b8f6c3c527a384feoriginal.jpeg)
Өнгөрсөн сард найз залуу Нейт Тейлороос харьцаагаа тасалсан жүжигчин Скарлетт Йоханссон саяхнаас нэгэн франц залуутай болзож эхэлсэн байна. Түүний шинэ дурлалын эзэн нь Францын “Clark” гэх урлагийн сэтгүүлд сэтгүүлчээр ажилладаг Ромайн Дурис гэгч аж. Скарлетт Йоханссон, Ромайн Дурис нар Францын шивээсчин Фюзи гэгчтэй дотны найзууд гэнэ. Тиймдээ ч Ромайн Дуристай үерхэх болсноос хойш шивээсчин найзаараа хавирган дээрээ морины тахыг тойруулан "Lucky You" гэсэн шивээс хийлгэжээ. Мөн хосууд сүүлийн үед олны харцнаас нуугдахаа больж, Парис хотоор зугаалах болсон гэнэ.
Б.АНХТУЯА