Сайд А.Гансүх партизаны ач хүү гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Сайд А.Гансүх партизаны ач хүү гэнэ

Зам, тээврийн сайд А.Гансүх орон нутаг дахь ажлын анхны томилолтоо Дорноговь аймгаас эхлүүлсний учир музейд зочлох үеэр тайлагдсан гэнэ. Учир нь түүний өвөө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, ардын хувьсгалын цөөхөн партизануудын нэг аж. Тус музейд өвөөгийнх нь булан байдаг тул сайд ч Дорноговь аймагт ирэх бүрийдээ зочилдог байна. Энэ үеэр бас нэг азтай тохиолдол болсны нэг нь Эзэн Чингис хаан төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэгийг тэр үеийн жинхэнэ шүншигийн хамт Дорноговь аймгаас олдож тус музейд залсан байв. Түүхийн сурвалжаас үзвэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Хутагт уулын бэлд 40 өрх айл хэдэн зуун жилийн турш тэрхүү есөн хөлт цагаан тугийг сахин хамгаалж иржээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж