УИХ-ын дарга хүндтэй албанд томилогдоно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга хүндтэй албанд томилогдоно

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл маргааш олон улсын хэмжээний нэгэн хүндтэй албанд томилогдох гэж байна. Ази, Номхон далайн парламентын чуулганы Ерөнхийлөгч болон ээлжит 19 дүгээр чуулган зохион байгуулагчийн бүрэн эрх маргааш УИХ-ын даргад Сингапурын парламентаас шилжин ирэх ажээ. Чуулганы Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь албан ёсны тугийн хамт шилжин ирдэг бөгөөд туг шилжүүлэх эрхийг  Ази, Номхон далайн парламентын чуулганы хүндэт дарга ноён Ясухиро Накасоне хариуцдаг юм байна.
Бүрэн эрх Монголын талд ирснээр 19 дүгээр чуулганыг 2011 оны нэгдүгээр сард Улаанбаатарт хийхээр болжээ. Бүрэн эрх нэг жилийн хугацаатай. Энэ тухай мэдэгдлийг Сингапурын парламентын спикер ирүүлжээ.
Туг болон эрхийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шилжүүлэн өгөх ёслол маргааш өглөө Төрийн ордонд болох аж. Мөн өдөр 14. 00 цагаас энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэх ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж