Зураач Б.Номингийн “Inner Space” үзэсгэлэнгийн нээлт маргааш “Цагаан дариум” арт галерейд болно. “Дотоод орон зай” нэртэй бие даасан үзэсгэлэндээ дэлгэх бүтээлүүдийнхээ талаар Б.Номин “Дэлхий даяарчлагдаж, улс үндэстэн бүхэн өөрсдийн онцлогоо бага багаар мартаж байгааг, хүн байгальтайгаа хэрхэн харьцаж байгааг өөрийнхөө харж мэдэрч байгаагаар шүүжлэлтэйгээр харуулахыг зорьдог нь миний уран бүтээлийн ерөнхий агуулга болдог. Үүнийгээ өөрийн эзэмшсэн монгол зургийн аргыг орчин үеийн арга барилтай хослуулан ажилладаг” хэмээн онцолсон юм.
Г.ДАША
Үзэсгэлэнд түүний 2008-2012 онд бүтээсэн дотоод орон зайн илэрхийлэл болсон бүтээлүүд дэлгэгдэх нь. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША