![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Ирц бүрдээгүйн улмаас өнөө өглөө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан тасарсан бол Төсвийн байнгын хорооны хуралдааныг 11.00 цагаас хийхээр зарласан ч үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшлуулав. Уг хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Үдээс хойш хуралдуулахаар товлосон Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг мөн хойшлуулахаар болжээ.
Ийнхүү ганцхан Аюулгүй байдал, гадаад бродлогын байнгын хороо үдээс өмнө хуралдлаа.
Д.ОЮУН