
Бритни Спирс өчигдөр бүтэн өдрийг Лос-Анжелесийн Таузенд Оакст өхөөрдөм хөвгүүд Жейден, Жеймс нарыхаа хамтаар гадуур зугаалж өнгөрүүлсэн байна. Тэрээр хөвгүүдтэйгээ гадуур зугаалахын сацуу бяцхан хаваа энгэртээ тэвэрч, бие хамгаалагчийнхаа хамтаар дэлгүүр хэсчээ. Бритни Спирс өөрийнх нь төлөөлөгч байсан сүйт залуу Жэсон Травиктай ирэх сард гэрлэх тухай өмнө мэдэгдсэн ч хуримын товоо одоо болтол зарлаагүй байгаа юм.
Б.АНХТУЯА