Энэтхэгт долоон хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Энэтхэгт долоон хүн амиа алдав

Энэтхэгийн “Press Trust of India” буюу /PTI/-ийн мэдээлснээр өчигдөр буюу даваа гаригийн өглөө тус улсын Мадхья-Прадеш мужийн нийслэл Бхопал хотын ядуусын хороололд  томоохон  хэмжээний усны нөөцлүүр сав унасны улмаас долоон хүн дарагдан амиа алдаж, 35 хүн хүнд гэмтжээ.

Уг нөөцлүүр нь Бхопалын Сайбаба Нагар дүүрэгт байрладаг бөгөөд тус хотын хотын захиргааны төсвөөр барьсан юм байна. Хотын Онцгой байдлын албаны хүмүүсийн мэдээлснээр хүндээр шархдсан иргэдийг хотын ойролцоох эмнэлэгт хүргээд байгаа аж. Одоогийн байдлаар албаныхан усны нөөцлүүрийг ямар шалтгаанаар гэнэт унасныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж