Индонезид сумогийн үзүүлэх барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Индонезид сумогийн үзүүлэх барилдаан болно

Японы сумогийн холбооноос ирэх оны наймдугаар сард Индонезийн нийслэл Жакарта хотод сумогийн үзүүлэх барилдаан зохион байгуулах тухай албан ёсоор мэдэгдлээ. Мэргэжлийн сумогийн дээд зиндаа болох макүүчигийн бөхчүүд наймдугаар сарын 22-нд Индонезид очиж, тэнд тав хоногийн турш байхаар хөтөлбөрийг нь баталсан байна. Япон болон Индонезийн хооронд дипломат харьцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд ийнхүү сумогийн үзүүлэх башёг тус улсад хийхээр болжээ. Түүнчлэн 2013 оны зургадугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо үзүүлэх барилдаан хийхээр хоёр тал ярилцаж байгаа гэнэ. Гэрээний нөхцөл дээр талууд тохиролцсон бөгөөд ойрын хугацаанд үзэглэх бололтой.

Японы сумогийн холбооноос хамгийн сүүлд 2008 онд гадаадад үзүүлэх башё зохион байгуулсан. Тодруулбал, тухайн жилийн зургадугаар сард Лос-Анжелест, харин наймдугаар сард Улаанбаатар хотноо болсон билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж